Жорж Флойдын охин Жианна Дисней компанийн хувьцаа эзэмшигч боллоо

2020-06-15 14:06:34 328

Жорж Флойдын  охин Жианна Дисней компанийн хувьцаа  эзэмшигч боллоо.
 
6 настай охинд домогт дуучин, жүжигчин бүсгүй Барбара стрейзанд Дисней компанийн хувьцааг бэлэглэсэн бөгөөд Жианна хувьцаа болон гэрэл зургийн слайдыг инстаграм хуудсандаа байрлуулжээ.
 
Тэрээр баярлалаа @barbrastreisand би одоо Дисней компанийн хувьцаа эзэмшигч боллоо хэмээсэн бөгөөд Стрэйзанд мөн Жианнад өөрийн My name Is Barbra &  Color Me Barbra цомгийг илгээсэн байна.
 
Жианна  Стрейзандаас хэр их  хувьцааг авсан нь тодорхойгүй байгаа юм.
 

Жианна бол Флойдын таван хүүхдийн хамгийн бага нь бөгөөд Стрейзандын хувьцаа нь Жианна-г дэмжигчдийн бэлэглэсэн олон бэлгүүдийн нэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэрээр Хьюстон дахь Өмнөд Техасын их сургуульд бүрэн тэтгэлэгтэй суралцах эрхтэй болсон гэдгээ мэдэгдэж байсан.
 
Тус сургуулийн  вэбсайтаас гаргасан хэвлэлд бичсэнээр ТСГ-ын Удирдах зөвлөл Флойдын хайртай охин Жианнаг их сургуульд суралцахыг хүсч байвал түүнд бүрэн тэтгэлэг олгох сан байгуулсан гэж мөн мэдэгджээ.
 
46 настай хар арьст эр Флойд 5-р сарын 25-нд Миннеаполис хотод цагдаагийн офицерт хүзүүндээ өвдөглүүлснээс үүдэн нас барсан нь сүүлийн үед хар арьст хүмүүс  нийгэмд гадуурхагдан  цагдаагийн харгислал дор амиа алдсан олон хэргүүдийн нэг болсон нь  дэлхий дахинд эсэргүүцлийг өдөөсөн билээ.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: