Дэлхийн 20 улсын Виртуаль загвар, дижитал хувцас, 3D урлагийн анхны арга хэмжээ зохион байгуулагдана

2020-06-10 12:20:57 398


2020 оны 6-р сарын 10-аас 11-ний өдрүүдэд “Global Talents Digital” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
 
Энэ нь дэлхийн хамгийн анхны холимог  олон улсын онлайн загварын төсөл бөгөөд
жинхэнэ дизайнеруудын цуглуулгуудыг дижитал загвартай хослуулах болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээд байна.
 
Виртуал болон хүний загварууд шинэ загварын цуглуулгуудыг танилцуулах энэхүү арга хэмжээнд Инстаграмын виртуал алдартнууд өөрсдийн хувийн дижитал цуглуулгаа хүргэх юм.
 
20 орны 50 оролцогч видеогоор цуглуулга, бүтээлээ уламжлалт бус хэлбэрээр танилцуулах ба тэдгээрийн зарим нь AR технологи, дижитал аватар ашиглан гарна.
 
Хоёр өдрийн турш бүх дамжуулалтыг нийгмийн сүлжээнүүд болон дэлхийн 100 гаруй вэбсайтуудад дамжуулах юм байна.
 
Өргөтгөсөн бодит байдал (AR) нь шууд дамжуулалтын нэг хэсэг болох ба ухаалаг гар утас ашиглан үзэх боложтой.
 
Global Talents Digital арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрт байх  тэргүүлэгч брэндүүдийг дэмжих зорилгоор Оросын загварын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй Global talents төслийн онлайн хувилбар юм.
 
Шинэ төслийн гол онцлог нь бодит, бүрэн дижитал цуглуулгуудыг нэгтгэх явдал бөгөөд шинээр гарч ирж буй авъяас чадварыг олон жилийн турш системтэйгээр дэмжих явдал юм.






Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: