“100 Most Beautiful Women in the World 2020” жагсаалтыг жүжигчин Son Ye Jin тэргүүллээ

2020-06-09 13:31:14 498

Хамгийн сүүлд Crash Landing on you киногоороо үзэгчдийн сэтгэлийг татаад байгаа жүжигчин Son Ye Jin  "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэй 2020" жагсаалтыг тэргүүллээ.
 
Starmometer-оос  6-р сарын 6-нд "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэй" жагсаалтыг зарлаж Онлайн санал асуулга, нийгмийн сүлжээгээр дамжуулан нийт 13,955,584 хүнээс авсан  санал асуулгын дараа Son Ye Jin 2020 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болсон бөгөөд тэрээр нийт 4,354,037 санал авч уг жагсаалтыг тэргүүлжээ.
 
Starmometer сонинд бичсэнээр Son Ye Jin  Хонконг, Хятадад ч гарч байсан "Зуны үнэр" (2003), "Санах мөч" (2004), "4-р цас" (2005) зэрэг романтик сэдэвт телевизийн олон ангит кинонуудад  тоглосныхоо дараа нэр хүнд нь азид нилээд өссөн байдаг байна.
 

Тус жагсаалтын 2рт BLACKPINK-ийн Лиза нийт 3,852,340 санал авч орсон бол TWICE-ийн  Tzuyu нийт 1,232,298 хүний саналаар гуравдугаарт бичигджээ.
 
Үүнээс гадна BLACKPINK-ийн Жисоо тавдугаар байранд орж, BLACKPINK-ийн Rose зургаа, жүжигчин Сүн Хён Кё долдугаар байрт орж, BLACKPINK-ийн Jennie наймдугаар байрт орсон нь олны анхаарлыг нилээд татсан жагсаалт болсон байна.
 
1. Son Ye Jin, SOUTH KOREA
2. Lalisa Manoban, THAILAND
3. Tzuyu, TAIWAN
4. Urassaya Sperbund, THAILAND
5. Jisoo Kim, SOUTH KOREA
6. Rose Park, NEW ZEALAND
7. Song Hye Kyo, SOUTH KOREA
8. Jennie Kim, SOUTH KOREA
 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: