23н жилийн түүхт рок фестиваль анх удаа цуцлагдлаа "Fuji rock festival"

2020-06-08 16:41:08 312

Ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор Японы залуусын цугларах дуртай “Fuji rock festival 2020” цуцлагдаж 2021 оны 8-р сар хүртэл хойшлогдлоо.
 
8-р сарын 21-23-нд Нигата мужийн Наэба цанын бааз дээр зохион байгуулагдах байсан зуны хөгжмийн наадам нь энэ жилийн зуны цуцлагдсан Японы хамгийн сүүлийн арга хэмжээ юм.
 
Өнгөрсөн сард Японы Ибараки мужид болох Rock In Japan наадам, Хоккайдо дахь Sun Sun рок фестивалийг зохион байгуулагчид арга хэмжээ зохион байгуулахгүй гэж мэдэгдээд байсан билээ.
 

“Fuji rock festival” нь 23 жилийн түүхэнд анх удаа гурван өдрийн арга хэмжээгээ хойшлуулсан нь энэ бөгөөд 1997 онд анх удаа зохион байгуулагдаж байсан түүхтэй.
 
Хоёрдугаар сарын сүүлээс хойш шоу, наадам зэргийг  цуцлагдахад хүргээд байгаа COVID-19 тахал нь Японы амьд хөгжмийн салбарт онцгой цохилт өгсөн гэж Nikkei өнгөрсөн сард мэдээллэсэн бол Кансей мужид хийгдэх байсан амьд тоглолтуудын улмаас 28тэр бум иенийн алдагдалд орсон байна.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: