Загвар өмсөгч О.Билгүүн: ЦУСАА БЭЛЭГЛЭЭД, АМЬДРАЛ АВАРЦГААЯ!

2020-06-04 16:45:52 352

Дэлхий дахинд  дэгдээд буй КОВИД-19 өвчний улмаас цус Монгол улсын хэмжээнд 11%, дэлхийн бусад улс оронд 30, 40, 50 хүртлэх хувиар буурч, цусны хомсдолд ороод буйтай холбогдуулан “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”, Загвар өмсөгч О.Билгүүнтэй хамтран иргэдийг цусаа бэлэглэхийг уриаллаа.
 
Сар бүрийн 03ны өдөр цусаа бэлэглэх өдөр байдаг бол энэ өдрийн хүрээнд та цусаа бэлэглэсэнээр 3н хүний амийг аврах боломжтой бөгөөд таны бэлэглэсэн цуснаас үйлдвэрийг аргаар цусны бөөм, цусны сийвэн, ялтаст эсийг гарган авч тус бүрт нь хэрэгцээтэй хүмүүст хэрэглэдэг юм.
 

Эрэгтэй хүн 2 сард нэг удаа, эмэгтэй хүн 3н сард нэг удаа цусаа өгч цусны донор болсноор хүний бие эрүүлжиж, цус харвалт болон зүрх судасны өвчин 30% буурдаг болохыг шинжлэх ухаан нотолсон байдаг бөгөөд нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна.
 
ЦУС ӨГӨХИЙН ӨМНӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
-Урьд өдөр нь сайн унтаж амрах
-Хувийн ариун цэвэр сайн сахих
-Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.
 
Цусны хомсдолд орсон хүнд үед цусаа өгч амьдрал бэлэглэн, нийтийг уриалж, залуу хүний үлгэр дууриалал болж яваа Загвар өмсөгч О.Билгүүндээ баярлалаа.
 
 
ЦУСАА БЭЛЭГЛЭЭД, АМЬДРАЛ АВАРЦГААЯ!
 
 
 
 
 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: