Hyundai компани болон BTS-н хамтрал үргэлжилсээр "Hyundai Nexo"

2020-06-04 13:17:26 404

Hyundai motors компанийн 2020 оны 6-р сарын 4-ний өдөр гаргасан энэхүү зураг нь Хюндай компанийн устөрөгчөөр ажилладаг цахилгаан Nexo автомашины сурталчилгаанд Солонгосын алдарт BTS хамтлагтай хамтарсан компанит ажлын нэг хэсэг бөгөөд 06-р сарын 5-нд Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан хуваалцсан байна.
 
Тэдний 4.22нд хамтран гаргасан сурталчилгааны видео Хюндай компанийн түүхэнд хамгийн богино хугацаанд 100мянган хүн үзэж, 65000 лайк цуглуулан, 2400 эерэг комментыг авч нийтийн дунд эерэг мессежийг хүргэж чадсан ба тэд цаашдаа ч урт хугацаанд хамтран ажиллах болно гэж мэдэгдэж байсан юм.
 
Hyundai Nexo машин нь цэвэршүүлсэн агаар, цэвэр усны дусалнаас бусад ямар ч тоосонцор, хог хаягдлыг ялгаруулахгүйгээрээ байгаль орчинд хамгийн ээлтэй машин бөгөөд 2019 онд худалдаанд гарсан  автомашин нь 610 км зам туулах боломжтой, 161 морины хүч, хамгийн ихдээ 394 Нм эргэлтийн хүчийг гаргаж чаддаг юм.
 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: