Цайг амтлаж уух нь стрессийг бууруулах шидтэй...

2020-06-03 14:47:42 352

Өдөр бүрийг цагтай уралдан  ажиллаж завгүй өнгөрүүлэх энэ ертөнцөд хүн бүр их,  бага хэмжээгээр стресст ордог нь бараг л амьдралын хэвийн үзэгдэл мэт болжээ.
 
Дэлхий нийтээр каринтин тогтоосон энэ үед хүн бүр өөртөө тайван байх цагийг бий болгон түүний гол хэрэглүүр нь яах аргагүй кофе болоод байгаа юм.
 
Үнэндээ та кофе, цай  алийг нь ч уусан амтыг мэдэрч уух  нь стрессийг тайлж, сэтгэлийг тань тайвшруулдаг ажээ.
 
Энэ удаад Фүжи ууланд байрлах Марунума цайны ургамлын 5-р үеийн ноён Хонда Шибукитагийн санал болгосон стресс тайлах цайны жорыг танилцуулж байна.
 
Тэрээр цайны янз бүрийн шинэ жор боловсруулахад тууштай ажилладаг нэгэн бөгөөд үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, гоо сайхныг цайны эрүүл жороор зохицуулдаг юм.
 
Ингээд түүнийг гаргасан стрэсс тайлах болон хооллолтоо тааруулвал жин хаяах цайны жорыг хүргэж байна.
 
-Энэхүү цайны орц нь цагаан гаа болон ногоон цай байх ба энэхүү цай нь стрессийг тайлж, дархлаа бэхжүүлдэг.
 
Мөн цагаан гаа нь алдартай  дэлүү болон ходоодны эм бөгөөд метаболизмыг дэмжиж, илчлэгийн хэрэглээг нэмэгдүүлдэг ажээ.
 
Орц:
15г ногоон цай
3гр хатаасан цагаан гаа 2хумс,
50гр элсэн чихэр,
1 литр ус
 
Хийх арга : Ногоон цай, цагаан гаа, элсэн чихэр, зэргийг 1л буцалсан халуун бүлээн усандаа хийж хөргөгчинд 10 цаг орчим байлгах ба найрлагыг усанд бүрэн уусгахын тулд 2 цаг тутамд хутгана.
 
Ингээд та цайгаа бэлтгэж дууссанаас  хойш 2-3 хоногийн дотор ууж дуусгах хэрэгтэй бөгөөд халааж уухад үзүүлэх шинж чанар нь өөрчлөгдөхгүй болно.

 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: