Үндэсний уламжлалт хэв шинж болон орчин үеийн өвөрмөц загварыг хослуулсан Хонгконгийн "VANN" үнэт эдлэлийн брэнд

2020-06-02 13:03:48 350

Хонконгийн үнэт эдлэлийн Vann брэнд нь үүсгэн байшуулагч Ваннгийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр хувцас загварын салбарт 10 гаруй жил ажилласаны эцэст өөрийн сонирхолоо даган энэхүү брэндийг үүсгэсэн байна.
 
Тэрээр өөрийн санаагаа илэрхийлэх платформ хайж байсан тул 2013 онд явахаар шийдэж Лондон хотод загвар зохион бүтээх чиглэлээр сурч, дизайны чиглэлээр магистр хамгаалсан юм.

 

Сурах явцдаа Ванн аажмаар “Vann” брэндийг бий болгон орчин үеийн сэтгэлгээг  уламжлалт гар урлалтай хослуулан шинэлэг шийдлүүдийг ашиглан загвар, урлагийн гоо зүйн шинж чанар бүхий үнэт эдлэл бий болгохыг эрмэлзсээр ирсэн.
 
Үүний зэрэгцээ өвөрмөц, зоримог, өнгөлөг, ер бусын түүний загварууд нь бүгд модернист геометрийн хийсвэр хийцтэй, уран зураг, уран баримал зэргээс үүдэлтэйгээс гадна уламжлалт гар урлалын хийцийг бүтээлүүддээ шингээсэн байдгаараа онцлог ажээ.

 

Түүний бүтээлийн нэр томъёо нь хуучин ба шинэ хоёрын хоорондын урт хугацааны тэмцлийг харуулах явдал бөгөөд тус брэндийн хамгийн сүүлийн 2020 оны  цуврал "The Lonely Hearts Party"нь  тод өнгө, гажсан уян хар хүрээ, гажуудал Инээмсэглэсэн царай, урсаж буй лаав дээрх дизайны элементүүд,  хошин шогийн мэдрэмжийг хүргэхийг хүссэн байна.

 





 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: