Английн Премьер лигийн тоглолтууд 06-р сарын 17нд эхэлнэ

2020-05-29 16:22:52 300

Covid-19 өвчний улмаас 3н сар завсарласны дараа Английн Премьер лигийн тоглолтуудыг  6-р сарын 17-нд Aston Villa  vs Sheffield United, Manchester City v Arsenal багуудын тоглолтоор үргэлжлүүлэх,  засгийн газрын зөвшөөрөлтэйтөөр  дахин эхэлхээр боллоо.
 
Тоглолтуудын бүтэн хуваарь 06-р сарын 19-21ний хоорондох амралтын өдрүүдэд гарах бөгөөд нийт 92 тоглолт хэвээр байгаагийн эхний дөрвөн багийн нэрс ийнхүү гараад байна.
 
Тоглолт орон нутгийн цагаар 17ны хагас сайн өдрийн 15 цагт эхлэх ба бүх тоглолтууд хаалттай байдлаар явагдаж Sky Sports, BT Sport, BBC Sport мөн Amazon Prime сувгуудаар  шууд дамжуулна.
 
Премьер лигийн гүйцэтгэх захирал Ричард Мастерс хэлэхдээ “Өнөөдөр бид 6-р сарын 17-ны Лхагва гарагт Премьер лигийг үргэлжлүүлэхээр урьдчилан тохиролцоо гэвч тоглогчид, дэмжигчдийн эрүүл мэнд сайн байх нь  бидний эн тэргүүний зорилт болох тул аюулгүй байдлын бүх шаардлагыг хангаж өгөх хүртэл энэ өдрийг баталгаатай гэх боломжгүй юм гэжээ.
 
Энэхүү Примиер лиг нь Liverpool-ийн фанатуудын хувьд тун ч сэтгэл догдлом лиг болж байгаа бөгөөд тэд 30н жилийн хугацаанд анхны түрүүгээ авах боломжтой болоод байгаа билээ.
 
Тэд хүснэгтийг тэргүүлж 9-р сарын 13-нд улирал дуусахад 9 тоглолт тоглох байсан ба үүнээс үүдэн хөгжөөн дэмжигчид нь Анфиелд цэнгэлдэхийн гадаа бөөгнөрөхвий гэдгээс болгоомилж байгаа ажээ.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: