Leonardo DiCaprio, Robert De Niro нар Martin Scorsese-ийн “Killers of the Flower Moon”кинонд хамтран тоглохоор боллоо

2020-05-29 12:09:44 296

Apple компани  Холливудын ахмад уран бүтээлч  Мартин Скорсезегийн "  Killers of the Flower Moon " кинонд хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
 
"Killers of the Flower Moon " кинонд Леонардо Ди Каприо, Роберт Де Ниро нар тоглох ба энэ нь Apple-ийн өнгөрсөн жил Том Хэнксийн тоглосон "Greyhound" киноны дараа хамтарч буй хоёр дахь томоохон кино болоод байна.
 
Энэхүү кино нь  Apple-ийн анхны кино гэсэн шошготой гарах бөгөөд ViacomCBS компанийн Paramount Pictures-ээс уг  киног дэлхий даяар түгээх эрхтэй байх болно гэж Wall Street Journal-ын баттай эх сурвалжууд мэдээллэсэн юм.
 
Уг киног гаргах Netflix компани мөн гаргах сонирхолтой байсан боловч Apple компани эрхийг авч чадсан тухай  WSJ мөн мэдээллэв.
 
Скорсезегийн сүүлчийн кино болох "Ирланд хүн" өнгөрсөн жил Netflix дээр гарсан бөгөөд тус компанийн  дөрөвдүгээр улиралд төлбөртэй хэрэглэгчдийнхээ өсөлтийг нэмэгдүүлэхэд тусалсан байдаг.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: