Диснейн Ертөнц 7-р сард нээхээр төлөвлөж байна

2020-05-28 14:39:19 338

Дэлхийн хамгийн аз жаргалтай газар болох Disney World АНУ-д COVID-19 тархснаас хойш хэдэн сар хаагдсаны дараа Орландо дахь Уолт Дисней ертөнц 7-р сараас эхлэн нээхээр төлөвлөжээ.
 
Энэ нь 7-р сарын 11-нд Magic Kingdom болон Animal Kingdom-аас нээж эхлэх бөгөөд Epcot, Hollywood Studios нар 7-р сарын 15-нд нээгдэх ажээ.
 
Disney world-ын зүгээс  нээгдэх шаардлагуудын талаар лхагва гарагт Уолт Дисней World Resort-ийн ажилтан Жим Макфейн Оранж Каунтиний хийсэн илтгэлийн танилцуулгад илүү тодорхой төлөвлөгөөнүүдийг дурдсан бөгөөд үүнд зочид буудал, гар угаах, ариутгах, нүүрний маск, биеийн температурыг шалгах шаардлагуудыг багтаасан юм.
 
Мөн зочид  урьдчилан захиалгаа өгөх бөгөөд хоорондын зайг барин үйлчлүүлэх шаардлагатай болно.
 
Гуравдугаар сарын дунд үеэс тархсан коронавирусын улмаас Disney World Resort паркууд хаагдсан ба  Дисней Спрингсийн багахан хэсгийг 5-р сард дахин нээсэн юм.
 
Мөн цаашдаа Universal компани Universal Orlando-г 6-р сарын 5-нд, 6-р сарын 11-нд SeaWorld-т нээхээр төлөвлөөд байна.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: