Австралийн “Voice” шоуны үзэгчид, шүүгчдийг гайхшруулсан Монгол залуу

2020-05-27 12:57:50 900

Дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин удам Монголоос Австралийн Voice шоу нэвтрүүлэгт оролцсон Ганбүргэдийн Бөхөө гэх залуу сошиал ертөнцийн шуугиан болоод байгаа билээ.
 
Тэрээр Австралид 10 жил амьдарч байгаа бөгөөд тус шоуд морин хуурын тансаг аялгууг эгшиглүүлэхийн зэрэгцээ хөөмийлж мөн дуулан зааланд байсан үзэгчид, шүүгчдийг гайхшруулсан юм.
 

Бөхөө хөөмийг 20 жилийн турш сурч байгаа бөгөөд  шүүгчдэд энэ нь хийхэд маш хэцүү багшийн удирдлаган доор сурахгүй бол хоолойн хөвчөө гэмтээж болох талаар тайлбарлараад би хоёр нотыг зэрэг гаргаж байгаа.
 
Энэ бол ид шидтэй л адил хөөмийлөхөд шувууны жиргээ, гол ус, уул, ой мод, салхины чимээг гаргах боломжтой. Энэ бүхэн байгалийн дуу хоолой юм” гэж хэлсэн байна.
 
Түүнийг бараг л дуулж эхлээгүй байхад  гурван ч шүүгч  товчлуураа даран эргэсэн бол үзүүлбэр дуусхад  өрөөнд байгаа бүх хүмүүс босч ямар нэгэн онцгой зүйлийг харсан гэдгээ мэдэж байлаа.


 
Тус шоуны шүүгч Гай Бөхөтэй хамтран дуу бичлэгийн студид ажиллах талаар бодож эхэлсэн гэдгээ хэлсэн ба мөн тэрээр бид хэнд ч байхгүй хэн ч хийж чадахгүй зүйлийг хийх чадвартай элит хөгжимчинтэй боллоо хэмээн дуу алджээ.
 
Дэлхийн өнцөг булан бүрт Монгол улсынхаа нэрийг сайн сайхнаар өргөж яваа залуусдаа амжилт хүсье!
 
Voice Australia шоу нэвтрүүлэг Австралийн цагаар Ням гарагийн өглөөний 7.00, Даваа, Мягмар гаригт өглөөний 7.30-д цацагддаг байна.




 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: