UNIQLO брэндээс Billie Eilish x Takashi Murakami нарын UT цуглуулгын гарах товыг зарлалаа

2020-05-22 17:03:32 268


UNIQLO брэндээс  Грэмми шагналт дуучин  Billie Eilish , Орчин үеийн уран бүтээлч
Takashi Murakami    нартай хамтран  UT (UNIQLO футболк) гаргаж байгаагаа зарлаад байсан билээ.
 
Шилдэг залуу уран бүтээлч оны шилдэг цомог, оны шилдэг бичлэг, оны шилдэг поп дууны цомог хүртэж дэлхийн поп сенсацийн эзэн болсон Billie Eilish, Японы тансаг, загварын брэндүүдтэй өндөр хэмжээний төслүүд дээр болон хөгжимчидтэй хамтран ажилладаг Takashi Murakami дэлхий даяар нэр хүндтэй уран зураач нарын хослол 5-р сараас худалдаанд гарах ажээ.
 

Билли Эйлиш x Такаши Мураками нарын UT цуглуулга нь 5-р сарын 25-нд Uniqlo.com сайтаар худалдаалагдаж эхлэх ба энэхүү цуглуулга нь $ 9.90-аас $ 14.90-ийн хооронд байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хэмжээтэй гарах юм байна.
 
Футболкууд дээр  Murakami-ийн  гоёмсог цэцэгс, Eilish-ийн бэлгэ тэмдэг болох "Blohsh " -ийг хослуулсан график дүрсүүд багтаж байгаа бөгөөд дизайнерууд Eilish-ийн зургийн эвлүүлэг, түүний хөгжмийн бичлэгээс авсан ноорог зэргийг ашиглаж байгаа юм.
 
Billie Eilish X Takashi Murakami нар UT цуглуулгыг гаргасан зорилго нь өвөрмөц хэв маягаа хослуулахын зэрэгцээ тэднийг уран сайхны өнцгөөс харуулах явдал байсан бол
дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр бүтээлчид  хамтдаа урлагийн шинэ илэрхийлэл болж нэгдлээ гэж UNIQLO-ийн Глобал Бүтээлч Ерөнхийлөгч Жон С Жэй хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлжээ.
 



 
 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: