CHRISHABANA x UGLYWORLDWIDE X GLVSS нар хамтран 2020 оны хавар зуны нүдний шилний загваруудаа танилцуулла

2020-05-19 13:59:35 382       

Uglyworldwide сошиал медиа од модель (aka Jazzelle Zanaughtti)-ийн  моод руу чиглэсэн загваруудын хандлага нь панк дүрээр бүтээгдсэн тансаг эдлэлүүдээрээ алдартай Нью-Йоркийн зүүн тосгоны хороололд байрлах үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Chris Habana-ын загваруудтай удаан хугацааны туршид нийлж хамтран ажиллаж байгаа билээ.
 


Тэгвэл тэдний дараагийн хамтын ажил эхэлж шинэ шилний загварууд бэлэн болж танилцуулагдаж эхлээд байна.
 
 Тэд өмнө нь хэд хэдэн үнэт эдлэлүүдийн төсөл дээр хамтран ажиллаж  байсан ба энэ удаад GLVSS –тэй нарны шилний шинэ цуглуулга дээр хамтарч байгаа ажээ.
 
Энэхүү шинэ цуглуулга нь  янз бүрийн өнгөт ган хүрээтэй нарны шилний хоёр загвараас бүрдэх  ба нэг нь нисгэгчийн мэт өргөн халхавч шил байх бол нөгөө загвар нь нарийхан муурны нүдний хэлбэртэйгээс гадна зүүн линзэн дээр нь сольж болохуйц гоёмсог чимэглэлийг хийж өгсөн байна.
 
"CHRISHABANA x UGLYWORLDWIDE X GLVSS" цуглуулгын загварууд  нь материал болон хийцээсээ хамаарад 125-145 долларын үнэтэй байх ба 5-р сарын 25-аас эхлэн  Chris Habana-ын  үнэт эдлэлийн вэбсайт дээр худалдаалагдах юм.
 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: