Танилц ягаан үстэй энэ өртөнцөөс гадуур хувцаслалттай Японы модель ихэр эгч дүүс

2020-04-30 17:18:25 356

Ягаан өнгийн үсний засалт, гялалзсан хувцаслалтаараа алдартай Ами, Аязузуки нар бол загварын салбарт өөрсдийн нэрийг үлдээх зорилготой Японы ихэр эгч дүүс билээ.
 
Ихэр эгч дүүс загварын салбарт дурлахаас гадна AMIAYA хэмээх нэрийн дор модель поп урлагт хүч үзэх мөн DJ хийдэг байна.
 Тэд 15н настайгаасаа гудамжны загварын зураг авалтуудад орж эхлэсэн бөгөөд ихэр байх нь тэдний хувьд хамгийн том хүч чадал мөн бид ихэр хүмүүс учраас одоо байгаа хэв маягийг бий болгож чадсан, ихэр байх хувь тавиландаа талархаж эрхэмлэн дээдэлдэг, ихэр байхын сул тал гэж байдаггүй хэмээн Twinning Store-т өгсөн ярилцлагандаа дурдсан байна.
 

Тэд Токиогоос дэлхийд гарч Dolce & Gabbana-тай хамтран ажиллаж байсан бол  хамгийн сүүлд Valentino-ийн кампанит ажилд хамтарсан байна.
 Япон  эгч дүүс  хамтдаа “jouetie” хэмээх хувцас загварын бүтээлч захирлуудын үүрэг гүйцэтгэдэг ба AMIAYA хэмээх нэрээр загварын долоо хоногт олон удаа гарч ирсний ачаар тэдний алдар нэр хурдан тархсаар байгаа юм.
 
Загвар ба дизайны хажуугаар ихрүүд мөн DJ хийдэг ба 2013 онд Токио Поп хэмээх бэсрэг цомог гаргасан байдаг.
 

Тэд анх Нью-Йоркын загварын долоо хоногт 2017 оны намар өөрсдийн өвөрмөц өнгө төрхтэйгөөр ирж энэ нь тэдний цаашдын амжилтын үндэс болж чадсан ба Elle сэтгүүлд гарч нийгмийн мэдээллийн хэрэгслээр дагагчдын тоо ихээхэн нэмэгдсэн бөгөөд дагагчдын 70 гаруй хувь нь гадаадын иргэд байдаг байна.
 
Тэдний гол зорилго бол олон улсын загварын дүр төрх  болох явдал бөгөөд өөрсдийнхөө онцгой төрхийг дэлхийд гаргахыг хүсч  "Хүмүүс Японы тухай бодоход АМИАЯ гэдэг нэр толгойд нь орж байх болно гэдэгт найдаж байна хэмээжээ.
 
Тэдний ягаан үстэй, энэ ертөнцөөс гадуур хувцаслалт нь тэднийг ямар ч олон хүмүүсийн дунд онцгой болгодог.



Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: