LG Компаниас LG VELVET ухаалаг утасны шинэ загварыг ирэх сард гаргахаар танилцууллаа

2020-04-13 15:16:12 274

LG Electronics компани удахгүй гарах ухаалаг гар утасны шинэ брэнд болох LG VELVET-ийг танилцууллаа.
 
LG компани ирэх сард Солонгосын ухаалаг утасны зах зээлд гарах LG VELVET  хувилбарыг хит болно гэж үзэж байгаа ба шинэ философийг дүрсэлсэн анхны төхөөрөмж нь удахгүй гарах LG VELVET байх ба өвөрмөц ‘Raindrop’ камер, нүдэнд тааламжтай, тэгш хэмтэй байх болно гэжээ.
 
VELVET  нь гурван арын камертайгаас гадна хэмжээ нь буурсан, LED гэрэлтэй, дэлгэц болон арын ирмэг нь муруй 3D нуман загвар бөгөөд 5G сүлжээг дэмжиж, Qualcomm-ийн Snapdragon 765 процессоруудыг ашиглах юм.
 

Шинэ загварын “уян хатан байдал” -ыг илэрхийлж "хилэн" гэж нэрлэсэн ба тод гөлгөр, дээд зэргийн зөөлөн байдлыг дүрслэн харуулах болно" гэсэн утгатай бөгөөд үүнийг шинэ төхөөрөмжийн шинж чанар гэж хэлж болно.
 
LG-ээс VELVET-ийн  талаархи мэдээлэл, тухайлбал гаргах  огноо, үнэ гэх мэт бусад мэдээллийг өгөөгүй боловч Солонгосын мэдээллийн Naver компани ирэх  сарын эхээр буюу 5-р сарын 15-нд гарна гэж мэдээлсэн байна.


 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: