"Samsung Display" компани ирэх жил LCD үйлдвэрлэлийг зогсоохоор болсон байна

2020-03-31 15:51:53 276

Өмнөд Солонгосын томоохон дэлгэц үйлдвэрлэгч “Samsung Display” комдани  нь ирэх онд шингэн болор дэлгэц (LCD) үйлдвэрлэхээ зогсоож, дараагийн үеийн дэлгэцийн бизнесээ хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх болно гэж мягмар гарагт мэдэгдлээ.

“Samsung Display” нь ашгийнхаа хэмжээг нэмэгдүүлэх, дэлгэцийн салбарт өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор квант цэг (QD) дэлгэцийн бизнес рүү шилжих ажлыг хурдасгах бөгөөд төлөвлөгөөнийхөө талаар ажилчид болон туслан гүйцэтгэгчдэд аль хэдийн мэдэгдсэн байна.

Мөн энэ жил өөрийн үйлчлүүлэгчдийн захиалсан LCD бүтээгдэхүүнийг хуваарийн дагуу хүргэх болно гэж тус компаниас мэдээллээ.

QD дэлгэцүүд нь органик гэрэл ялгаруулах диод (OLED) болон түүний квант цэгийн технологийг ашиглан өнгөт gamut,  энергийн үр ашгийг дээшлүүлдэг бөгөөд  өнгөрсөн жил “Samsung Display” компани QD-дэлгэцийн бизнестээ 2025 он гэхэд 13 триллион вон буюу 10.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан байсан билээ.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: