Хятад дахь Apple-ийн 42 дэлгүүрийн сүүлчийнх нь баасан гарагт нээгдлээ

2020-03-14 13:17:50 260 Тус компанийг бизнесээ хаахад хүргэсэн хэдэн долоо хоногийн хорио цээрийн дараа аажмаар ажиллаж эхэлж байна.

Covid19-ийн тархалт хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус компани 2-р сарын 1-нд эх газрынхаа бүх дэлгүүрүүд, корпорацийн оффисууд болон холбоо барих төвүүдийг хаахаа мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Apple-ийн дэлгүүрүүд сүүлийн хэдэн өдрүүдэд аажмаар нээгдэж байгаа ба тус компанийн хэвлэлийн төлөөлөгч AFP-д хэлэхдээ үлдсэн цөөн дэлгүүрүүд баасан гарагт хаалгаа нээх болно хэмээсэн бөгөөд  компанийн вэбсайт дээр тусгай ажлын цагийн хуваарийг оруулсан байна.



Вирусын улмаас өнгөрсөн сард Apple компани хоёрдугаар улирлын орлогын урьдчилсан тооцоогоо алдаж дэлхийн хэмжээнд iPhone-ийн нийлүүлэлт буурч магадгүй гэж мэдэгдэн, 1-р сараас 3-р саруудад 63- 67 тэрбум долларын орлоготой байна гэж таамаглаж байсан орлого нь хэдэн хувиар буурах төлөвтэй байгааг одоогоор тодруулаагүй байгаа юм.

Хятадын хотууд аялал жуулчлалын хязгаарлалт хийж 2-р сарын турш үйлдвэрүүд  ажиллаагүй бөгөөд нийт 3100 гаруй хүн нас барж, 81000 хүн халдвар авсан боловч сүүлийн хэдэн долоо хоногт өвчний тоо буурч байгаа нь хорио цээрийн хатуу арга хэмжээ авч  ажиллсаны үр дүн гэж үзэж байгаа ажээ.

Мөн Хятадад үйл ажиллагаа явуулж буй олон жижиглэн худалдаачид, хоолны газрууд тархалтын үеэр ажлын цагийг богиносгож, үйлчлүүлэгчдийн температурыг шалгаж, дэлгүүрийн доторх тоог хязгаарлаж байсан юм.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: