Hyundai Motors компани дотоодын бүх үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоолоо

2020-02-28 16:01:12 634

Өмнөд Солонгосын томоохон автомашин үйлдвэрлэгч Хюндай Мотор компанийн ажилтан коронавирус туссан гэж оношлогдсоны дараа тус компаниас баасан гарагт дотоодын үйлдвэрүүдийнхээ  үйл ажиллагаагаа зогсоосон гэж мэдэгдлээ.

Мөн Хьюндай Мотор нэн даруй зүүн өмнөд хотын Улсан боомт хотын 2-р үйлдвэрийн ажилыг зогсоогоод байгаа ба яаралтай хуралдаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Халдвартай ажилчин нь 2-р үйлдвэрийн 300-аад хүний бүрэлдэхүүнтэй будагны цехэд харьяалагддаг байсан юм.



Hyundai компани нь дотоодын долоон үйлдвэртэй - Улсанд таван, Асанд нэг, Жонжүд нэг, гадаад улс орнуудад 10н үйлдвэр байдаг ба тэдгээр нь  БНХАУ-д дөрөв, АНУ, Чех, Турк, Орос, Энэтхэг, Бразилд тус бүр нэг үйлдвэртэй бөгөөд дотоодын бүх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

1997 онд Азийн санхүүгийн хямрал орон нутгийн үйлдвэрлэгчдэд нөлөөлж, "Мандо" корпораци автомашин үйлдвэрлэгчдэд эд анги нийлүүлэхээ зогсоосноос хойш Hyundai компани дотоодын бүх үйлдвэрээ түр зогсоосон анхны компани болоод байгаа ажээ.
Өмнөд Солонгос баасан гаригын байдлаар 256 коронавирусын шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн тоо 2,022 болжээ.

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: