Хямд өртгөөр аялж болох улс орныг танилцуулъя

2020-01-10 13:19:22 3040 Хэрэв та 2020 онд хаа ч юм аялах тухай бодож байгаа бол бид танд хямд өртөгтэй ч гайхалтай сайхан дурсамж үлдээж чадах таван газрыг танилцуулъя.

Жилийн нэгдүгээр сар төлөвлөгөө гаргахад тохиромжтой сар бөгөөд таны төлөвлөгөөнд аялал багтсан бол одооноос бага багаар мөнгөө цуглуулж мөрөөдлийн аялалдаа гараарай. 

Аялал зууч хийдэг компанийн судалгаагаар та 2 талын нислэгтэй, 3 хоног буудалд байрлах бол аяллын дундаж зардал 981 доллараар хэмжигдэж байна. 
Монгол улсын нислэг үнэтэй тул та Бээжин, Москвагаас нисэх нь эдийн засагт хэмнэлттэй. 

1.Тайланд 
Тайланд аялал жуулчлалаар алдартай байгаагийн гол шалтгаан нь хямд өртөг+үзэсгэлэнт байгаль ...
Тайландын соёл уламжлалтай танилцан, усан онгоцоор аялж, арал дээр хоноход эдийн засгийг тань ганхуулах их зардал гарахгүй. Хоол болон зочид буудлын хувьд ч таныг гонсойлгохгүй. Бүтэн биеийн массажинд нь орж үзвэл дахин дахин ирэх сэдэл болох болов уу. 
Хэрэв Тайландад очих бол Буддын шашинтай биш ч гэсэн сүм хийдээр нь ороод гарахыг зөвлөе. 



2.Өмнөд Африк
Гайхалтай явган аяллын туршлага хуримтлуулж, зэрлэг ан амьтад тэр дундаа цагаан хирс үзэх боломжтой.  Машинд суугаад явахад хажуугаар тань зэрлэг амьдат идээшлэнэ гэж бодохоор цөс тань хөөрч магадгүй юм. Boulder’s Beach –д оцон шувууны нэг сүргийг ч харж болно. Хэрэв та улаан дарсанд дурлагч бол төрөл бүрийн сайн чанарын дарс амтлах боломжтой.



3.Уругвай
Бразил, Аргентинд зочилсон ч Уругвайн ойролцоох эргийн амралтад очоогүй бол заавал очоорой. Сонголт хийх боломжтой олон эргүүдээс та зөв сонголт хийхэд л болно. Онгон дагшин байгальтай арлуудаас эхлээд загасчлалын тосгон ч бий. Эрэг хавиар та далайн арсланг үзэх боломжтой. 



4.Куб
Карибын тэнгисийг дуулаагүй аяллын хорхойтон үгүй байх. АНУ, Куб хоёрын хоорондох харилцаа тогтвортой болсноос хойш энэ улсыг зорих жуулчдын тоо өсөж байгаа. Өвөрмөц, өөр мэдрэмж авахыг хүсэж буй бол таны зорих газар энэ мөн. Өнгөлөг дизайнтай барилгууд, удаан тэмцлээс үүдсэн хөгжлийн хоцрогдол, дэлхийн томоохон сүлжээ ресторан, дэлгүүрээс ангид гээд л ориг мэдрэмжийг танд өгөх болов уу. 
Цаг агаарын хувьд үргэлж таатай байдгаас гадна, үзэх газар олон бий . Энэ орны хөгжмийн хөнгөн хэмнэл, салса бүжгийн өнгө аяс мартагдашгүй дурсамжийг бүтээнэ. 
Havana, ooh na-na 
Half of my heart is in Havana, ooh na-na
 



5.Праг 
Праг бол Европын орнуудаас хамгийн хямд өртгөөр аялж болох нийслэл хэвээр байсаар байна. Амтат зоог, шар айраг гээд амарч байхдаа мэдрэх боломжтой бүгдийг харж, мэдэрч болно.  Алтлаг өнгөөр гялалзах хөшөө дурсгал, уран хийцтэй гүүр, сэтгэл гижигдсэн завсрын өнгөтэй барилгууд таны харцыг булаана гэдэгт итгэлтэй байна. 



 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: