Өмнөд Солонгос улсыг зорих гэж байгаа бол түр хүлээгээд 1-р сард яваарай

2019-12-18 15:15:29 542

Жуулчдад зориулсан борлуулалтын арга хэмжээ болох "Korea Grand Sale"фестиваль 1-р сарын 16 аас 2-р сарын 29 ний хооронд Солонгос улсад 45 хоногийн хугацаатай болох гэж байна.

Олон улсын жуулчдад зориулагдсан худалдаа, аялал жуулчлал, соёлын нэгдсэн наадам болох "Korea Grand sale " фестиваль нь нислэг, тээвэр, байр, дэлгүүр, гоо сайхан, эрүүл мэнд гэх мэт олон чиглэлээр жуулчдад зориулан хямдрал зарлаж гадны жуулчдыг татдаг бас нэгэн арга хэмжээ юм.

Энэ удаагийн фестивал нь гадаадын иргэдэд дэлхий даяар тархаж буй K-pop, K-гоо сайхан, K-хоол зэрэг Солонгосын соёлын нөлөө бүхий үйл ажиллагааг багц хэлбэрээр санал болгохоор төлөвлөж байна.

Тус арга хэмжээнд оролцохоор 1000 гаруй жижиглэн худалдаачид, үйлчилгээ эрхлэгчид оролцохоор төлөвлөгдөөд байгаа ба ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Солонгосын 8 агаарын тээвэрлэгч, тухайлбал Korean Air, Asiana Airlines зэрэг компаниудтай хамтран энэ үеэр Солонгосын хот руу нисэх 100 нислэгийн чиглэлд 95 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. 



Түүнчлэн гадаадын зорчигчдод өндөр хурдны KTX галт тэрэг, Нисэх буудлын төмөр замын экспресс галт тэрэг зэрэг газрын тээврийн үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх боломжтой юм байна.

Тус наадамд улс даяар 300 орчим зочид буудал оролцох бөгөөд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

Түүнчлэн Сөүл хотын томоохон нисэх онгоцны буудал, аялал жуулчлалын газруудад байрлах тавтай морилно уу төвүүд нь гадаад хэлний орчуулга, аялал жуулчлалын мэдээлэл, үнэгүй WiFi зэрэг үйлчилгээг явуулж Солонгос улсад ая тухтай байлгах боломжийг олгох юм.

Энэ жилийн фестивалийн борлуулалт нь 1.25 их наяд вон болж өссөн гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Энэ нь 2011 оноос хойш  жил бүр явагддаг фестивалийн борлуулалт нь 1 их наяд воноос давсан анхны тохиолдол болж байна. 



 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: