Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн галт тэрэг The Transcantabrico Gran Lujo

2019-11-13 12:17:09 496

Галт тэрэг нь аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед аль ч улсын эдийн засгийн үндэс суурь байсан бөгөөд одоо ч тэд бүгдийн харилцааны шугам болж байдаг.

Олон цагаар аялах, зорчих зорчигчдын тав тухыг хангаж нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулж буй энэхүү тээврийн хэрэгслэлийг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн улс орны хэв шинжийг агуулсан маягаар тохижуулдаг.

Тэгвэл дэлхийд нэгт орох тансаг зэрэглэлийн нийтийн, аялалын галт тэрэгийг танилцуулж байна. 



The Transcantabrico Gran Lujo

Испанийн хойд хэсгийг хамарсан таван одтой аялалын галт тэрэг бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын тансаг аялалын хамгийн эрэлт хэрэгцээтэй аялал юм.

Энэхүү асар том төмөр зам нь Испанийн үзэсгэлэнт газруудтай хамт 21-р зууны бараг бүх тохь тухыг хангаж өгдөг байна.

Transcantabrico Gran Lujo-аар аялах нь Испанийн хойд нутгийн үзэсгэлэнт газруудыг үзэх гайхалтай арга бөгөөд Галисиа хотоос Бискэй булан хүртэлх зам нь Кантабрия, Астуриас, Баскийн орон, Кастилия, Леон зэрэг нутгийг хамардаг юм. 



Энэ хооронд бүс нутгийн гастрономи, хөшөө дурсгал, урлаг, ландшафт зэргийг таван одтой галт тэрэгний зочид буудалын зүгээс ая тухтай байдлаар аялагчдад танилцуулж явдаг.

Кабинууд нь домогт дүр төрх, бүтэцтэй байдлыг бий болгохын тулд 1920-иод оны чимэглэлтэй байдаг.

Энэхүү сонгодог галт тэрэг нь Сантьяго-де-Компостела чиглэлээс эхлэн Сан Себастьян хүртэл аялах ба уг маршрут нь найман өдөр, долоон шөнө 
2100 еврогоор явдаг байна. 







 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: