Швейцарь бол таны очих хэрэгтэй дараагийн халуун дарс

2019-11-08 14:11:27 492

Швейцарь улс нь шоколад, бяслагаараа алдартай хэдий ч хөгжиж буй дарс үйлдвэрлэлтэй гэдгийг мэдэхэд олон хүнийг гайхшруулж магадгүй юм.

Харамсалтай нь, бидний ихэнх нь Швейцарийн усан үзмийн амтыг хэзээ ч мэдрэхгүй байж магадгүй юм.

Учир нь дарс үйлдвэрлэлийн хэмжээ бага, дарсны хэрэглээ өндөр энэ улсын 2% -иас бага хувийн дарсыг  экспортонд гаргадаг байна.

Энэ нь та Европын хамгийн амттай дарс үйлдвэрлэдэг Швейцарийн дарсны амтыг мэдрэхийг хүсч байгаа бол өөрөө очих хэрэгтэй гэсэн үг.
 
Швейцарийн дарсны албан ёсны зургаан  бүс нутаг байдагийн  гуравыг танилцуулж байна.  



Vaud

Өндөр уул, давчуу толгод, Женевийн нуурын мөсөн цэнхэр өнгөөр хүрээлэгдсэн үзэсгэлэнт газар нь таныг алмайруулах болно.

Vaud бол хоёр дахь том дарс үйлдвэрлэдэг бүс нутаг бөгөөд бүсийн нэрийн усан үзэм нь Chasselas хэмээх цагаан усан үзэм юм.

Женевээс нэг цаг хүрэхгүй хугацаанд галт тэргээр явхад  байх энэ бүс нутаг нь Вейвей хэмээх дур булаам тосгонд байрладаг байна. 



Geneva

Бидний ихэнх нь Женев хотыг мэдэх боловч Швейцарь улсын гуравдагч том дарс үйлдвэрлэдэг бүс нутаг болохыг мэддэггүй байх.

Гамай, Часселас зэрэг сортуудаас гадна усан үзмийн олон төрлийн сортууд энд байдаг.

Энэ нь усан үзмийн мод, хөдөөгийн аяллыг Европын хамгийн динамик хотуудын нэг болох космополитын үзэсгэлэнтэй хослуулахыг хүсдэг хүмүүст тохиромжтой зогсоол юм. 



Valais

Нутгийн иргэд Валайг энэ улсын хамгийн том дарсны бүс хэмээн нэрлэдэг.

Женевийн зүүн талд байрлах энэхүү үзэсгэлэнт газар нь Швейцарийн дарс үйлдвэрлэлийн бараг гуравны нэгийг үйлдвэрлэдэг.

Альпийн нурууны ачаар халуун, нартай байдаг тус бүс нутаг нь  хуулбарлахад хэцүү, баян, нарийн төвөгтэй дарсыг бий болгодог.
 
Энэ нутагт усан үзмийн 50 гаруй төрөл байдаг ба Пинот Ноир, Часселас нар хамгийн элбэг байдаг байна.

Amigne, Humagne rouge, Cornalin зэрэг бидний төдийлөн сайн мэддэггүй амтат дарсыг эндээс амтлах боломжтой. 





 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: