Гейша нарын өлгий нутаг болсон Японы Kyoto хот жуулчдад хориг тавихыг хүслээ

2019-10-31 12:17:28 516

Японы аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа нь  Kyoto хотын амьдралын тогтвортой хэмнэлээ олж авахад хүндрэл үзүүлж буй гэнэ.
 
Учир нь энэ хотын Модот гудамжаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт Gion цайны хаус нь японы geisha нарын өлгий гэж хэлж болхуйц газар ба жуулчдын дунд нэлээдгүй алдартай  юм.
 
Японы NHK сувгийн мэдээлж буйгаар Gion-ны оршин суугчид уг нийгэмлэгийн эзэмшлийн  гудамж талбай болон бусад байр байршилын зургийг авахыг хориглох, хэрвээ зураг авбал 10’000 иенээр торгох гэх шийдвэр дээр саналаа өгсөн гэнэ.
 
Энэхүү хориг тавих санал нь өнгөрөгч 10 сарын 25 ны өдөр гудамжинд хэсэг жуулчид зөвшөөрөлгүйгээр Geisha-гийн зургийг авахын тулд хөөж, kimono -гоос нь татаж чангаасан гэх гомдол ирсэнтэй холбоотой аж.
 
Одоогоор энэхүү хориг батлагдах эсэх нь тодорхойгүй байна.



Өмнө нь 2017 онд Kyoto хот жуулчидын хэм хэмжээний журам тогтоож байсан бөгөөд үүнд : согтуугаар дугуй унах, олон нийтийн газар тамхи татах зэргийг хорих гэх мэт заалтуудыг багтаасан байжээ.
 
Kyoto нь жуулчдын зарим нэгэн асуудлаар хориг тавьж гаж нөлөөтэй тулгараад байгаа Японы ганц хот биш юм.
 
Аварга Буддагаар хамгийн сайн танигдсан Камакура хот нь өнгөрсөн жил аялагчдыг алхаж байхдаа хоол идэхгүй байхыг шаардсан тэмдэг тавьжээ.
 
Эдгээрийн зарим нь хог хаягдал үүссэнээс  үүдэлтэй боловч  Японы соёлтой бас холбоотой бөгөөд энд биеийн тамирын дасгал хийж байхдаа идэх нь үл хүндэтгэлийг илэрхийлж байдаг байна.


Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: