Аялахад тохиромжгүй 10 улс

2019-10-30 21:45:08 458
Аялал бол адал явдал, сайхан дурсамжийн цуглуулга байх учиртай зүйл. Аяллаас авах баяр баясгаланг өөр зүйлээс авахад хэцүү.

Өөр соёлыг судалж, юм үзэж нүд тайлах нь мартагдашгүй дурсамж үлдээх давуу талтай бөгөөд хорвоо ертөнцийг өөр нүдээр харж, мэдлэгээ тэлэх боломжийг олгоно.

Үзэсгэлэнтэй газар нутагтай хэдий ч улс төрийн маргаан, бослого хөдөлгөөн гарч буй улс орнууд цөөнгүй бий.

Тиймээс ч аялах гэж буй газраа сонгохдоо дараах 10 улсыг сонгохгүй байхыг зөвлөе. 

1. Пакистан
Пакистаны засгийн газар, тагнуулын байгууллагууд АНУ-ын засгийн газрын эсрэг ажиллаж байсан түүхтэй. Тус улсад ISIS болон Талибан зэрэг террорист бүлэглэлүүд хүчээ авсан бөгөөд тус орон луу зүглэх тухай бодох ч хэрэггүй юм.
 
2. Нигери
Тээвэрлэлт хөгжөөгүй, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой энэ улсад аялах нь ухаалаг сонголт биш юм.

3. Йемен
 Энэ жагсаалтад багтсан бусад улсын  адил Йемен мөн олон террорист бүлгүүд орогносон газар юм. Босогчдын бүлэглэлүүд Америк, Европын иргэдийг улс төрийн зорилгоор ашигласан хэрэг гарч байсан.

4. Венесуэл
Энэ улсын  улс төрийн уур амьсгал цаг ямагт өөрчлөгдөж байгаа нь өлсгөлөн, эсэргүүцлийн жагсаал  гэх мэт үймээн самууны үндэс болж байна. Үүнээс гадна эдийн засгийн хямрал нүүрлэжээ. 

5. Колумб
Колумб улс хар тамхины наймаа, улс төрийн авилга, хүчирхийллийн гэмт хэргээс шалтгаалан 40 жилийн турш  сүйрлийн байдалтай байна.

6. Эль Сальвадор
Үзэсгэлэнтэй уулархаг газар нутагтай энэ оронд гэмт хэргийн бүлэглэл газар авчээ. Олон нийтийн газраас хулгайлагдсан дуудлага маш ихээр бүртгэгддэг байна. Тус улс олон жилийн турш иргэний дайны хөлд үймээн самуунтай байгаа юм.

7. Кени
Кени бол террорист халдлага гаргагчдын өлгий нутаг юм. Тэнд очсон хүмүүс халдлагад өртөх, тэсрэх бөмбөг дэлбэрэлт, буудалцааны гэрч болох нь олонтаа. Эсэргүүцлийн жагсаал өрнөдөг тул  сонгуулийн үеэр очих нь бүр ч тааламжгүй юм.

8.  Гондурас
Гондурас нь төв Америкт оршдог үзэж харах зүйл ихтэй газар хэдий ч яг одоогийн байдлаар тэнд очихгүй байхыг зөвлөж байна. Гондураст хүн амины хэргийн үзүүлэлт өндөр, үхэлд хүргэх гэмт хэргийн гаралт ихтэй байгаа юм.

9. Египет
Египет улсад яг одоогийн байдлаар аялал хийх тохиромжтой бус байна. Террорист бүлэглэлийн бослого тус газар нутагт гарсаар байгаа нь жуулчдын тоо буурах үндэс болжээ. Египет улсад аялж байхдаа халдлагад өртөх магадлал өндөр тул тайван цаг ирэхийг хүлээгээрэй.

10. Украин
Украин болон ОХУ-ын хоорондох харилцааны таагүй байдлын улмаас тус орны нөхцөл байдал эрсдэлтэйд тооцогдож байна.

 

Сошил холбоос

Сурталчилгаа

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: